Малын сэг зэмийг устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-06 11:33:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 6 дугаар 21-ний өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас 5000 орчим мал үерт урссан. Ийнхүү аймгийн Онцгой комисс хуралдаж үхсэн малын сэг зэмийг яаралтай устгалд оруулан, ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гаргасан байна.

Тухайлбал Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын нутагт орших Сүүжнуурнаас Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн малчидтай хамтран үхсэн малын сэг зэмийг устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  

Холбоотой мэдээ