Сэлэнгэ аймагт 13 иргэн тусгаарлалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-06 17:26:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны 07-р сарын 05-ны 20:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 13 иргэн тусгаарлалтад байна.

Дээрх тусгаарлалтад байгаа иргэдийн 7 нь Сүхбаатар сумын Ахмадын сувилалд, 6 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад байгаа аж. Тус аймагт одоогоор 24 иргэн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байна. Эдгээр иргэд нь Сүхбаатар, Мандал, Алтанбулаг, Сайхан, Баруунбүрэн сум, Дулаанхаан, Түнхэл тосгонд байгаа аж.

Аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж 7036105 утсанд мэдээлж байна. Мөн Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудсанд тухай бүр сургалт, мэдээлэл сурталчилгааг байршуулан ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас коронавирусний халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулж байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван байгууллага, 121 хүнд сургалт сурталчилгаа хийж, 226 гарын авлага, материал тараажээ. Мөн 12 байгууллага, аж ахуйн нэгж, сургуулийн нийт 5797 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1124 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн байгаагүй байна. Мөн цахим орчинд 30 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 278 иргэнд мэдээлэл хүргэж үйлчилсэн байна.

Холбоотой мэдээ