Харааны бэрхшээлтэй иргэдийг брайль үсгийн сургалтад хамруулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-06 17:44:17

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХХҮГ, Хараагүйчүүдийн холбооноос санаачлан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран брайль үсгийн сургалт явуулжээ.

Тус аймгийн хувьд харааны бэрхшээлтэй 600 гаруй иргэн бий. Тэднээс брайль үсэг мэддэг хүн тун цөөн аж. Энэ удаагийн сургалтад 80-100 хувийн харааны чадвар алдалттай зургаан иргэнийг хамруулж, анхан болон дунд шатны 40 цагийн сургалт явуулсан байна.

Брайль үсгээр уншиж чаддаг иргэдийн тоо улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цөөрч байгаа гэдгийг мэргэжлийн хүн ярьж байна. Учир нь энэ чиглэлээр сургалт явуулдаг ганц сургууль нь нийслэл хотод байдаг. Тэр бүр нийслэлийг зорьж суралцах боломж тааруугаас үүдэлтэй аж.

Дорнод аймгийн харааны бэрхшээлтэй иргэдийн 60 орчим хувь нь осол гэмтэл, өвчний улмаас хожуу хараа алдалттай болсон гэсэн судалгааг гаргажээ.  

Холбоотой мэдээ