Дорнод аймгийн тахилгат уул, овоодын тухай ном бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-07 14:18:55

Дорнод /МОНЦАМЭ/. МУСГЗ Л.Хэрээ “Дорнод аймгийн өнөөгийн тахилгат уул овоо, гол мөрөн” номыг бүтээв. Энэхүү ном бүтээх санааг тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гаргаснаар тахилгат уул овооны талаар нухацтай судалгаа хийж эхэлжээ.

Дорнод аймгийн ИТХ-аар таван уул овоо, таван гол мөрнийг аймгийн тахилгатай болгосон байдаг. Энэхүү ном нь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тахиж буй уул овоо, гол ус хаана, ямар нэртэй оршдог, түүний онцлогийг олон нийтэд танилцуулж, байгаль орчноо хамгаалах төр засгийн бодлого шийдвэрийг шашин номын зан үйлтэй эвсүүлж, хойч ирээдүй үедээ танин мэдүүлж, ажил үйлдээ хэвшүүлэн үлдээх зорилготой аж.

МУСГЗ Л.Хэрээ: “Монголчуудын уул усны тахилга тайлгын ёслолд дагаж баримтлах жаяг дэгээс гадна эрхэмлэх, цээрлэх зүйл гэж гүн агуулгатай өргөн цар хүрээтэй ёс заншил бий. Уул усны тахилга, сангийн уншлага судар нэг төдийгүй энэ нь нэг их ай сав газрын лус савдаг, эзэд сэлтэс, хотол бүгдийг урин дуудаж, баясган цэнгүүлж, хүсэл эгээрлээ айлтган өргөж, нутаг орон цаашилбал байгаль орчинтойгоо харьцах ариун сайхан сэтгэл, зөв сайн үйлийн илэрхийлэл юм” гэдгийг залуу үедээ захиж байлаа. 

Холбоотой мэдээ