Кубад зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас 1200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХАВАНА. /TASS/. Кубын зүүн нутагт орших Ольгин мужийн зэвсгийн агуулах дэлбэрсны улмаас 1200 гаруй хүнийг ойр орчмын газруудаас нүүлгэн шилжүүллээ гэж тус улсын Хувьсгалт зэвсэгт хүчний мэдээлэлд дурджээ.
“Долдугаар сарын 6-нд Ольгин мужийн Хибара хотын харуул хамгаалалттай агуулахад хадгалж байсан хэд хэдэн зэвсэг дэлбэрсэн. Дэлбэрэлтийн үеэр хүний амь нас хохироогүй. 1245 хүнийг нүүлгэн шилжүүллээ” мэдээлэлд дурдсан байна.
Кубын Хувьсгалт зэвсэгт хүчний яам одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байгаа аж.