БНСУ руу тусгай онгоц хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-08 10:22:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр ирсэн 172 иргэн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлагдаад буй.

Холбоотой мэдээ