Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд нэмж галт тэрэг зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч урсгал их байгаатай холбоотойгоор энэ сарын 10-нд Улаанбаатар-Эрдэнэтийн галт тэрэгний тоог нэмжээ.
Мөн энэ сарын 15-нд Эрдэнэт-Улаанбаатарын зорчигчийн нэмэгдэл галт тэрэг аялах боллоо. Тус галт тэрэг нь Дархан хот орохгүй тул зорчигчид аяллаа зөв төлөвлөхийг УБТЗ ХНН-ээс зөвлөв.
Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд зорчигчийн нэмэгдэл хурдан галт тэрэг нь 16, 94, 109, 133 дугаар км-т тус тус 2 минут зогсох аж.