Эрдэнэтийн чиглэлд зорчиж явсан автомашин осолдож 7 хүн нас баржээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-10 08:39:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн Шумуултайн ар гэх газарт буюу Увс аймгаас Эрдэнэтийн чиглэлд зорчиж явсан “T.Alphard” маркийн автомашин осолдож, 7 зорчигч амь насаа алджээ.


Уг осол өчигдөр буюу энэ сарын 9-ны 18 цагийн орчимд болжээ. Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ