Хөл хориог энэ сарын 31-нийг дуустал сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-10 13:41:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр бүрдсэн Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 7 дугаар сарын 15-ныг хүртэл тогтоосон бэлэн байдлын хугацааг 7 дугаар сарын 31-нийг дуустал сунгав. Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал 7 дугаар сарыг дуустал үргэлжлэх боллоо.

Холбоотой мэдээ