Аймгийн хүндэт шагналыг гардууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-11 23:26:51

Булган /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор Булган аймгийн хүндэт шагнал хүртсэн хүмүүст аймгийн баяр наадмын нээлтийн үеэр шагналыг гардууллаа.

Аймгийн хүндэт шагнал “Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал”-ыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Боловсрол, соёл урлагийн газрын зөвлөх багш Ц.Уранцэцэг нар энэ жил хүртсэн юм. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар гардуулж баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ