Дорнод аймгийн хүн ам 82 мянгад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-15 15:28:37

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 23378 өрх тоологдож, хүн амын тоо 82054-т хүрчээ. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын энэхүү дүнгээс харвал, жилд дунджаар хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 0.3 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлийн арван жилд их байсантай холбоотой аж.

Дорнод аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд дийлэнх нь залуучууд хэвээр. Тодруулбал, 0- 14 насны хүүхэд 32.3 хувь, 15-64 насны хүн ам 63.6 хувь, 65 ба түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Хүйсийн харьцаа өмнөх тооллогын үетэй харьцуулахад 99.4 болж 2.4 пунктээр буурчээ.

Дорнод аймгийн харьяат суурин хүн амын 70.3 хувийг Халх, 20.8 хувийг Буриад эзэлж байна. Аймгийн хэмжээнд 4019 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 4.9 хувийг эзэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнөх тооллогоос 63 буюу 1.5 хувиар буурсан үзүүлэлт гарав. Өрхийн 8035 нь гэрт, 14748 нь байшинд, 595 нь бусад сууцанд амьдарч байна. 

Холбоотой мэдээ