500 шахам бог аянганд цохиулж үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-20 14:00:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорт дуу цахилгаантай борооны үеэр 479 бог мал аянгад цохиулж үхжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн гол” гэдэг газар 2020.07.17-ны өдрийн 03:00-05:00 цагийн хооронд орсон дуу цахилгаантай борооны үеэр аянга буусан байна. Мөн үеэр таван өрхийн 500 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээлэл тухайн өдрийн 10:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус сумын Сүмбэр багийн Засаг дарга Э.Тайванжаргалаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагт газар дээр нь очиж 316 ямаа, 163 хонь буюу нийт 479 бог малын сэг зэмийг устгаж, булсан байна. Аянга буусан газар нь Галуут сумын төвөөс урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т юм байна.

 

Холбоотой мэдээ