Үер усны есөн дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-22 22:09:56

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Зүүн бүсийн Онцгой байдлын газарт үер усны ес, объектын гал түймрийн хоёр, хээрийн түймрийн нэг, бага насны хүүхэд жорлонд унасан нэг дуудлага бүртгэгдсэн байна.

Түүнчлэн Халх голд моторт завьтай аялж байсан Улаанбаатар хотын дөрвөн иргэн алга боллоо гэсэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, эрэн хайх аврах ажиллагаа явуулахад хилээс дотогшоо долоон км-т завиных нь мотор зогссон байдалтай байхад нь олж тусламж үзүүлсэн гэж мэдээллээ. Энэ мэтчилэн гол устай холбоотой дуудлага буурахгүй байгаа юм. Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн гол дагуу байнгын эргүүл хяналт явуулж байгаа ч бага насны хүүхэд хараа хяналтгүй голын усанд тоглох явдал буурахгүй байгааг анхаарууллаа. Ойрын өдрүүдийн усархаг борооноор Хэрлэн гол хэдүйн үерийн түвшинд хүрсэн учир ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг онцгойлон, сэрэмжлүүлж байна.   

Холбоотой мэдээ