Налайхын их уурхайн дурсгал хөшөө бүтээхэд хандив өргөхийг уриалав

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-23 11:41:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сийлбэрч Т.Баттогтохын санаачилгаар, Налайх дүүргийн 100 жилийн ойд зориулан бүтээх "Дуудлага" орчин үеийн орон зайн баримал морины хөшөөний ажилд хандив өргөхийг тус дүүргийн удирдлагууд уриаллаа. 



Тус дүүргийн удирдлагууд хөшөөг бүтээх ажлын талаар өнөөдөр санал солилцсон юм. Өндөр нь 20 метр, урт нь 30 метртэй байх эл хөшөө бүтээхэд дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд дэмжиж, хандив тусламж өрнүүлж байгаа юм. Дүүргийн ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаас гадна олон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжиж байгааг Т.Баттогтох онцоллоо.


Налайхын их уурхайн дурсгалыг мөнхжүүлсэн "Ударник" буюу "Дуудлага" хүрэн морины хэлбэр бүхий баримал хөшөөг бүтээн босгоход хувь нэмрээ оруулах бол Т.Баттогтохын  Хаан банкны 5003434495 дансанд хандив өргөх боломжтой.

Холбоотой мэдээ