Бусад аймгаас Төв аймаг руу шилжих хөдөлгөөн сүүлийн нэг жилд ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-28 19:13:23

Төв  /МОНЦАМЭ/.  Төв аймагт сүүлийн нэг  жилийн шилжих хөдөлгөөнд оролцогчдын сөрөг урсгалын 96.0 хувийг Улаанбаатар эзэлж байгаа бол эерэг урсгалын 12.9-5.5 хувийг Увс, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Ховд, Архангай, Баян-Өлгий аймаг эзэлж байгаа бөгөөд дээрх аймгуудаас шилжих хөдөлгөөн ихэссэн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Мөн аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогч нийт суурин хүн амын 21.4 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллоготой харьцуулахад 22.0 пунктээр буурсан аж. Харин сүүлийн таван  жилийн шилжих хөдөлгөөнд оролцогчдын сөрөг урсгалын 83.0 хувийг Улаанбаатар эзэлж байгаа бөгөөд  эерэг урсгалын 21.0-4.2 хувийг Увс, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор аймаг тус тус эзэлжээ. Ийнхүү  шилжилт хөдөлгөөнд оролцогчдын хувьд амьдралын нөхцөл сайжруулах, асран хамгаалах, мэргэжлийнхээ дагуу ажиллах, бусад гэсэн шалтгаанууд зонхилж байна. 

Ташрамд,  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-ны өдөр зогсоох юм байна.

 


Холбоотой мэдээ