Дархлаажуулалт 409 хүнийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-15 11:47:37

Улаанбурханы халдварыг бууруулахтай холбогдуулан нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-ноос эхлэн Дорноговь аймагт зохион байгуулж байна.

Сайншанд сумын гуравдугаар багийн “Мишээлт мана” өрхийн эмнэлгээс нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуусыг хамруулахдаа тухайн  ажиллаж байгаа албан байгууллага дээр нь очиж вакциныг хийж буй.

 Тухайлбал, аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль зэрэг 13 байгууллагаар явж үйлчилсэн байна. Тавдугаар сарын 15-ны байдлаар өрхийн эмнэлгийн эмч нар тус багийн 18-30 насны нийт 892 хүнийг хамруулахаас 409 хүнийг хамруулсан бөгөөд ажлын явц 47.8 хувьтай байгаа аж.

Мөн дархлаажуулалтын нэгж бүхий өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд байнгын болон явуулын баг байгуулан албан байгууллага, аж ахуй нэгжүүдээр явж дархлаажуулалт хийж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ