Канье Уэст нэр дэвшигчийн материалуудаа бүрдүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-29 12:05:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Рэпер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчид бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгээ Нью-Жерси муж улсад бүрдүүлэн өгчээ. Энэ тухай тус муж улсын сонгуулийн комиссын цахим хуудаст мэдээлсэн байна.

Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд дор хаяж 800 хүний гарын үсгийг цуглуулсан байх шаардлагатай бөгөөд Канье Уэст Нью-Жерси муж улсад сонгогчоор бүртгэгдсэн 1327 хүний гарын үсгийг цуглуулж чадсанаар энэ босгыг амжилттай давжээ.

Тийнхүү рэпер залуу Канье Уэст Нью-Жерси муж улсад бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэх эцсийн хугацааг дуусахаас өмнө бүртгүүлж амжсан байна. Өмнө нь тэрбээр мөн Миссури, Оклахома мужуудад бие даан нэр дэвшигчээр бүртгүүлжээ. Зарим муж улсад сонгогчдын гарын үсгийг цуглуулах эцсийн хугацаа дуусаж,  Канье Уэст ерөнхийлөгчийн сунгаанд хожуу орсон учир түүнийг амжилт гаргана гэдэгт шинжээчид эргэлзэж байна.  

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм. Сонгуульд дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден Ардчилсан намаас нэр дэвшигчээр, одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшигчээр оролцох төлөвтэй байна. 


Холбоотой мэдээ