Улаанбаатарт бороо орохгүй, 26-28 хэм дулаан

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-30 08:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ