Нярай хүүхдээ гудамжинд орхиж явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-30 09:04:51

Дорнод /МОНЦАМЭ/. Гурван сартай нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг Дорнод аймагт гарав.

Тус аймгийн харьяат 28 настай эмэгтэй Б гэгч нь нялх хүүгээ хүнсний дэлгүүрийн дэргэд орхисон байсныг дэлгүүрийн эзэн олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, хүүхдийн эцэг эхийг олсон байна.

Шалгалтын явцад залуу эх нялх хүүгээ санаатайгаар орхиж явсан нь тогтоогдсон гэв. Хуулиар хүүхдээ хаяхыг завдсан эцэг эхэд  эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ажээ. 

Холбоотой мэдээ