Дипломатуудынхаа тоог огцом бууруулахыг Хятадаас шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-30 10:53:52

НЬЮ-ЙОРК. /The Washington Times/. АНУ дахь дипломатуудынхаа тоог огцом бууруулахыг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-аас шаардаж магадгүй байна.


АНУ-ын нутаг дэвсгэрт одоогоор Хятадын нийт хэдэн дипломат байрладаг нь тодорхойгүй хэдий ч Вашингтон хот дахь Элчин сайдын яаманд 245 ажилтан байдаг аж. Дипломатуудын тоог бууруулах захирамж гаргахаар бэлтгэж байгаа нь Холбооны мөрдөх товчооны сөрөг тагнуулд үзүүлж буй ачааллыг бууруулахыг эрх баригчид зорьж байгаатай холбоотой аж. Тодруулбал, сүүлийн хэдэн сард Хятадын тагнуулчид, тэдний зуучлагчдыг идэвхтэй мөрдөн шалгахын тулд хоёр мянган тусгай агентыг дайчилжээ.


Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рей 7 дугаар сарын 7-нд мэдэгдэхдээ, сөрөг тагнуулын идэвхтэй явуулж буй 5000 орчим мөрдөх шалгах ажиллагааны бараг тал орчим нь БНХАУ-тай хамааралтай хэрэг гэжээ. Үүнээс гадна коронавирусний судалгаа шинжилгээтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагууд, эмийн компани, судалгаа шинжилгээний байгууллагууд тагнуулын үйл ажиллагааны гол объектууд болж байгаа аж. 

Холбоотой мэдээ