7-гийн бүлгийн Байгаль орчны сайд нар Японд уулзаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-15 14:25:01

ТОКИО. /NHK/. 7-гийн бүлгийн орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалт Японд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт болон нөөцийг дахин боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Сүүлийн долоон жилд анх удаа болж байгаа энэ уулзалт өнөөдөр Японы Тояма хотод эхэлжээ.

Японы Байгаль орчны сайд Тамайо Марукава уг уулзалтыг даргалж байгаа бөгөөд тэрбээр уулзалтыг нээж үг хэлэхдээ, 7-гийн бүлгийн орнууд байгаль орчныг хамгаалах бодлого гаргаж, хэрэгжүүлэх чин хүслээ дахин илэрхийлж, цаашид хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ удаагийн уулзалтын гол анхаарал дэлхийн дулааралтай тэмцэх урт хугацааны стратеги боловсруулж, тодорхой арга хэмжээ авахад төвлөрөх ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ