540 айлын шинэ суурьшлын бүсэд эрчим хүчний шугам татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-30 16:01:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт голын дэргэд шинэ суурьшлын бүс тогтоож, 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний 56 га газар эзэмшүүлсэн юм.     

Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж байна. Энэ удаа 540 айлын шинэ суурьшлын бүсэд цахилгаан эрчим хүчний шугам сүлжээ тавих ажлыг эхлүүллээ.

Энэхүү ажлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК хамтран гүйцэтгэж буй юм. Эхний ээлжинд  шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах асуудлаар талууд зөвлөлдөв. 


Холбоотой мэдээ