Газрын тосны тээвэрлэлтийн жолоочийг тусгаарлан ажиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-30 19:29:47

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-нд Петро Чайна Дачин тамсаг компанийн жолооч тос тээвэрлэж хил гараад буцаж орж ирэхдээ халуурчээ.

Хилээр орж ирмэгц нь Баянхошуу боомтод тусгаарлаж, аймгийн Онцгой комисс газар дээр нь очиж ажилласан юм. Тухайн үед коронавирусний шинжилгээ авахад сөрөг гарсан гэж мэдээллээ. Одоогоор жолоочийг Газрын тосон дээр тусгаарлалаж, 21 хоног ажиглахаар шийдвэрлэжээ.

Дашрамд дуулгахад, УОК-ын шийдвэрээр газрын тосны тээвэрлэлтийг нээж, өдөрт 24 машин тос тээвэрлэн БНХАУ руу гаргаж байна.

Холбоотой мэдээ