Д.Трамп сонгуулийг хойшлуулахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-31 08:05:19

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан сонгуулийг хойшлуулах боломжийг авч хэлэлцэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт санал болгожээ.


“Шуудангаар санал хурааснаар 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ хамгийн найдваргүй, шударга бус сонгууль болох юм. Ингэх нь АНУ-ын хувьд гутамшиг болно. Иргэд саналаа зөв, найдвартай, аюулгүй өгөх боломж бүрдэх хүртэл сонгуулийг хойшлуулах уу?” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Шуудангаар саналаа өгөхийг Д.Трамп сүүлийн үед шүүмжлээд байгаа юм.


Коронавирусний халдвар АНУ-д өргөн тархсантай холбоотойгоор нүүр нүүрээ харсан санал хураалтыг явуулах боломжид бэрхшээл учраад байгаа юм. Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 4.4 сая гаруй тохиолдол илэрч, 150.7 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ