Гол усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-01 14:42:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгджээ. Мөн Ховд, Хархираа, Чигж, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн түвшинг 10-40 см даван үерлэсэн байна. Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байгаа юм байна.


Харин маргааш Онон, Туул голын  усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй юм.

Холбоотой мэдээ