Байгууллагуудад танхимын болон тархалтын сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-07 10:11:35

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газраас долоо хоног бүр албан байгууллагуудад гамшгаас хамгаалах танхимын сургалт зохион байгуулж байна. 

Энэ долоо хоногт аймгийн Прокурорын газрын албан хаагчдад "Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх" танхимын сургалтыг зохион байгуулжээ.

Мөн сургалтын үеэр Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран тус газарт тархалтын сургалтыг зохион байгуулсан бөгөөд гал унтраагуул ашиглах заавар зөвлөмжийг өгч, гал унтраагуулаар дадлага сургалт хийсэн байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн "Тусгай үүргийн бүлэг"-ийн албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион байгуулсан гэж аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Л.Бастөгс хэллээ.

 

 

Холбоотой мэдээ