Эх нялхасаас 40 дүгээр сургууль хүртэлх замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 18:26:35
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэвэр усны шугам, сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан Баянгол дүүрэг “Эх нялхас”-ын хойд уулзвараас “Хасбаатарын гудамж” 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замыг маргаашнаас энэ сарын 23 хаана.

Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчихыг зөвлөж байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ