БНХАУ АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-08 15:25:19

БЭЭЖИН. /TASS/. Хятадын 11 албан тушаалтанд хориг арга хэмжээ авсантай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлж, Вашингтоны халдаж буй үндэсний аюулгүй байдлыг тууштай хамгаалах болно гэдгээ мэдэгджээ. Энэ тухай Хонконг дахь Хятадын Төв засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.


“Бид эрс эсэргүүцлээ илэрхийлж байна. Хятадын Засгийн газар үндэсний бүрэн эрхт, аюулгүй байдал, ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Түүнчлэн Цагаан ордон Бээжин хот дахь Төв Засгийн газар болон Хонконгийн засаг захиргааг дээрэнгүй авираараа айлган сүрдүүлж чадахгүй гэдгийг баримт бичигт онцолж, АНУ-ын хориг арга хэмжээ “нэг улс хоёр систем” зарчмыг ганхуулж чадахгүй хэмээн тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ