Жимс түүхээр яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-14 09:54:41

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мөнгөнморьт суманд “Бор хоньт” гэдэг газар 60 настай, эмэгтэй иргэн С наймдугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагт уул руу жимсэнд яваад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 20:45 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт мөн өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн 09:40 цагт сураггүй болсон газраас баруун зүгт 3 км-т “Бор хоньт” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Холбоотой мэдээ