Дөрөв дүгээр сургуулийн дэргэд 480 хүүхдийн сургууль баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-14 16:32:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын дөрөвдүгээр сургуулийн өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилгын ажил эхэллээ. Тус сургууль нь 1969 онд байгуулагдсан аж. 

Тухайн үеэс одоог хүртэл ашиглагдаж байсан сургуулийн барилга нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул буулгасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 1048 сурагчтай бөгөөд одоо байгаа хичээлийн байрандаа хоёроос гурван ээлжээр хичээллэдэг аж. Тиймээс сургуулийн өргөтгөл барих зайлшгүй шаардлага бий болжээ. Тодруулбал 480 хүүхдийн суудалтай биеийн тамирын заал, урлаг заал, цайны газар бүхий сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын шав тавих үйл ажиллагаа болов. Улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай тус ажлын гүйцэтгэгчээр "Минж проперти" ХХК ажиллахаар болжээ. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлсэн шинэ, тохилог сургуулийн барилгыг 2022 онд ашиглалтад оруулах ажээ.

 

Холбоотой мэдээ