Ховд аймгийн Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг суманд тарваган
тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой
комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сум руу орох, тус сумаас гарах тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Түүнчлэн Жаргалант сумын Бичигтийн постоор зорчих
тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, асуумж судалгааг авч зорчуулж
байна.
Аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын сэжигтэй
тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй иргэний шинжилгээний
дээж, сорьцыг ЗӨСҮТ-д илгээсэн бөгөөд албан ёсны хариу нь өнөөдөр гарах юм.