Дайнд оролцсон ахмад дайчдад мөнгөн тэтгэмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-02 13:07:45

Булган /МОНЦАМЭ/ Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг Булган аймагт тэмдэглэж байна. Дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөгч, аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөл Монгол Улсын баатруудын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.

          Дашинчилэн сумын иргэн, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Д.Дорж:

      -Дайны жилүүдэд таван жил цэргийн алба хаасан. Бага даргын албатай байсан. Эх орноо хайрлан хамгаалахыг үр хойчдоо захих байна. Улс маань сайхан хөгжиж байна гэлээ. Булган аймгаас 1200 дайчин чөлөөлөх дайнд оролцсоноос эдүгээ Д.Дорж, Ж.Дугарсүрэн нарын хоёр ахмад дайчин энх тунх амьдарч байгаа юм.

          Дайнд оролцсон ахмад дайчдад аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, нэг сая төгрөгийн тэтгэмж олголоо.

Холбоотой мэдээ