Ц.Шаравжамц Элчин сайд  Ж.Адилбаевтай албан уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-08 13:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын  тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ -ны дарга Ц.Шаравжамц, Бүгд найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай албан уулзалт хийлээ.


Уулзалтанд гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нарын БТСУХ-ны албаны хүмүүс оролцлоо.


2019 онд ЗГХА-Биеийн тамир, спортын газар нь БНКазУ-ын Соёл спортын яамтай Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан юм. Уг протоколыг хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээний талаар санал солилцлоо. Тухайлбал, спортын холбоод, нийтийн биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хооронд шууд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх ажлууд төлөвлөснөө БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэллээ. 


Мөн Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн 2021-2023 оны Азийн гишүүн орнуудын сонгуульд БНКазУ-ын Соёл, спортын сайд Ахтоты Раимкулова нэр дэвшиж буй асуудал яригдсан юм.


Элчин сайд Ж.Адилбаев Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаагаад цаашид онцгой нөхцөл байдал дууссаны дараа бүхий л чиглэлд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ