Монголын хөл бөмбөгийн холбооны их хурал 10 дугаар сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны ээлжит их хурал ирэх сарын 7-нд болох бөгөөд хурлаар холбооны эрэгтэй дэд ерөнхийлөгчийг сонгох юм.
МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгч байсан Г.Дашням өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тус холбооны зөвлөл хүлээн авч энэ оны тавдугаар сарын 27-нд гишүүнээс чөлөөлжээ.
Мөн хурлаар МХБХ-ны дүрмийн дагуу Эрх зүйн байгууллагуудын ажиллах хугацаа дууссан тул уг байгууллагуудын гишүүдийг сонгох юм. Гишүүд их хурлаар хэлэлцүүлэх саналаа 30 хоногийн өмнө буюу энэ сарын 7-ныг хүртэл ирүүлсэн байна.
Их хурал болохоос 10
хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудал, ажлын тайлан, санхүүгийн болон аудитын
тайлан, бусад холбогдох бичиг баримтыг холбооны гишүүдэд хүргүүлэх ёстой байдаг
хэмээн МХБХ-ноос мэдээллээ.