Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгад ЖДҮ-ийн санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-11 12:05:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн най̆руулгын төслийн танилцуулга, санал авах нээлттэй уулзалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна.

ШӨХТГ, ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ-ийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах санал сэдвээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн саналыг сонсож байна. Энд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлага, бусад мэргэжлийн холбооны төлөөлөл, нийт 50 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. 


Өрсөлдөөний тухай хууль нь 1993 онд УИХ-аар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нэртэй батлагдан гарч байв. Тус хуульд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан бөгөөд энэ удаад шинэчилсэн найруулгын төвшинд өөрчлөхөөр ажиллаж байгааг ШӨХТГ-ын удирдлага танилцууллаа. Шинэчлэгдэж буй хуулийн төсөл нь 5 бүлэг, 31 зүйлтэй байх юм.


Холбоотой мэдээ