Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 100 ширхэг ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-13 12:11:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын сан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 50 ширхэг уран зохиолын, 50 ширхэг хуулийн ном хандивлав.

 Аймгийн Төв номын сан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдлуудыг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн байдлыг нь тогтворжуулах зорилгоор зөөврийн номын сан ажиллуулдаг байна. Иймээс номын сангийн захиргаанаас номын булан баяжуулж өгөх хүсэлт гаргаж, дээрх номуудыг хандивлажээ.

Аймгийн ШШГГ-ын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ номын хандив өргөсөн номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, цаашид ч хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ