Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Ираны бөхийг цаазаар авсныг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-13 11:07:37

ВАШИНГТОН. /TASS/. 2018 онд Иранд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан, 27 настай бөх Навид Афкариг тус улсын Шираз хотод хамгаалагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгаж цаазаар авсныг АНУ-ын эрх баригчид буруушаав. 


“Ираны дэглэм Навид Афкариг цаазаар авсан нь аймшигтай, харгис хэрцгий явдал юм. Бид үүнийг эрс буруушааж байна. Энэ бол хүний ​​нэр төрд халдаж буй хэрэг бөгөөд иранчуудыг дуугүй болгож чадахгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.  Афкаригийн амьдрал, үхэл “мартагдахгүй” гэж тэрбээр нэмж дурджээ.


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афкарид оноосон ялыг гүйцэтгэхгүй байхыг Ираны эрх баригчдад уриалжээ. Түүний бүх буруу хэргийн учир нь “засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцсонд л байгаа юм” гэж Трамп мэдэгдсэн байна.  


Холбоотой мэдээ