Дундговийн наадам долдугаар сарын 15-16-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-19 11:31:25

Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид хуралдаж Дундговь аймгийн баяр наадмын товыг тогтоосон байна. Энэ жил аймгийн баяр наадам долдугаар сарын 16- 17- ны өдөр болно.

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан аймаг, сумын баяр наадам болон аймаг, бүсийн томоохон уралдаан тэмцээнийг долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулахыг Засгийн газраас аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн баяр  наадмыг ийнхүү товложээ.

Өнөө жил Дундговь аймаг байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Энэ ойн баяр наадмыг шинэ цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхохоор наадамчид хүлээж байгаа бөгөөд одоогийн байдлаар цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

T. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ