Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-17 14:58:46
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэлснийг мэдээллээ.
Бүртгэлийг энэ сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 14 хүртэл явуулна. Тус аймгийн хэмжээнд энэ оны 1 дүгээр сард шалгалтад орохоор 400 гаруй иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгүүлсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс шалгахыг анхааруулж байна.
Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессеж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм байна. Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Энхзаяа мэдээллээ.

 


Холбоотой мэдээ