Соёлын сайд С.Чулуун орон нутгийн соёлын байгууллагынхантай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-18 18:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Соёлын яамаа 24 жилийн дараа бие даан байгуулсанд 330 сумын соёлын төвийн төлөөлөл хүрэлцэн ирж, Соёлын сайдад ажлын амжилт хүсэн, талархал дэвшүүллээ.

 

Уулзалтаар нутгийн соёлын байгууллагууд, ялангуяа орон нутгийн соёлын төвүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

 

Энэ үеэр орон нутгийн соёлын төвүүдэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай "соёлын төвийн стандарт, боловсон хүчний асуудал, барилга байгууламж, төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж орон нутгийн соёлын байгууллагын үнэлэмж буурсан" талаар ярилцсан юм.

 

Соёлын сайд С.Чулуун хэлэхдээ, Соёлын яам байгуулагдаад удаагүй ба орон нутгаас зорин хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, соёлын салбарын урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан, салбарыг чадавхжуулах талаар тусган ажиллахаа хэллээ. Тэрээр, яам салбарынхаа эзэн нь бас боол нь тиймээс үнэтэй санал, зөвлөгөөг хүлээн авч, бодлогын түвшинд шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ