Францын Сангийн сайд халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-19 11:29:54

ПАРИС. /AFP/. Францын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Мэрийн коронавирусний шинжилгээний хариу баасан гарагт эерэг буюу халдвартай гарчээ.


“Миний өгсөн шинжилгээний хариу эерэг гарлаа. Би халдвар авснаа мэдсэн даруйдаа гэртээ өөрийгөө тусгаарласан. Миний биед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж Б.Мэр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


“Францад баасан гарагт халдварын 13215 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо” гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас мэдээлжээ. 


Ингэснээр Францад халдвар авсан хүний нийт тоо 428696-д хүрчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 123-аар нэмэгдэж, 31249 болжээ. Францад тавдугаар сарын дунд үеэс хойш өдөрт ийм олон хүн халдвараар нас бараагүй байна. 

Холбоотой мэдээ