“Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид аймгийнхаа 27 сумаар тойрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-21 18:26:29


Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн ”Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид “Соёлын цаг” нөлөөллийн аяны хүрээнд аймгийнхаа 27 сумаар тойрч уран бүтээлийн дээжээсээ үзэгчиддээ хүргэж эхэллээ. 


Тодруулбал Соёлын яам, НЗДТГ хамтран 08 дугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн "Соёлын цаг" нөлөөллийн аян Төв аймагт өрнөж байгаа. Ийнхүү аяны хүрээнд “Монгол туургатан театр”-ын  уран бүтээлчид  энэ сарын 15-ны өдрөөс Зуунмод сумаас гараагаа эхлэн хоёр хэсэгт хуваагдан аймгийнхаа сумдаар тойрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Баянчандмань,  Сүмбэр, Мөнгөнморьт зэрэг сумаар уран бүтээлийн дээжээсээ үзэгчиддээ хүргэсэн байна. Мөн ургац хураалтын ажил эд өрнөж байгаатай холбогдуулан тариан талбайд зочлон тариаланчиддаа уран бүтээлээ толилуулжээ.

Холбоотой мэдээ