Сэлэнгэ аймгийн ИТХ хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-09-22 11:39:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан 9-р сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит буюу 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны төгсгөлийн XIX хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцжээ. Үүнд:
-Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан

-Аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай

-Бичил худалдаа ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

-Төрийн албан хаагчийн 120 айлын орон сууцны авто машины зогсоолын үнийг тогтоох тухай тус тус хэлэлцэн баталжээ.

Хуралдааны төгсгөлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын "Хүндэтгэлийн хуралдаан"-ыг зохион байгуулсан байна. Хуралдаанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцжээ. Хүндэтгэлийн хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Бямбаа бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, баталсан тогтоол шийдвэр, үр дүнгийн талаар илтгэл тавьсан бол аймгийн Засаг дарга Ш.Оргил бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажилласан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдөд талархал дэвшүүллээ.

Энэ үеэр зарим төлөөлөгчид болон агентлагийн дарга нарыг шагнаж урамшуулсан байна.

Холбоотой мэдээ