Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-24 15:19:53

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Кентукки муж улсын Луисвилл хотод орон нутгийн цагаар лхагва гаргийн орой өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн хоёр ажилтан буудуулж шархадсан гэж тус хотын Цагдаагийн газраас мэдээллээ.


Африк-Америк гаралтай, 26 настай Бреонна Тейлор энэ оны гуравдугаар сарын 13-нд мансууруулах бодисын нэгжлэгийн үеэр цагдаа нарт буудуулсны улмаас гэртээ амь насаа алдсан юм. Уг хэрэгтэй холбоотой цагдаа нарт ял ногдуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсны дараа ийнхүү жагсаал өрнөжээ.


“Цагдаа нарын нэг нь мэс засалд орсон бөгөөд хоёулангийнх нь биеийн байдал тогтвортой байна” гэж Луисвилл хотын Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Роберт Шроедер мэдээлжээ. Мөн сэжигтнийг баривчилсан гэж тэрбээр нэмж хэлжээ. Цагдаа нарын хэн болохыг одоогийн байдлаар олон нийтэд дэлгээгүй байна. 

Холбоотой мэдээ