О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 10 жинд шилдгүүдийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-25 15:29:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, ДАШТ-ий хошой мөнгөн /"Софи-2001”, “Тегеран-2002”медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн ирэх сарын 16-18-нд Спортын төв ордны А зааланд болно.


Тус тэмцээн өмнө нь залуучуудын хөнгөн жингийн ангиллаар зохион байгуулж байсан бол энэ удаа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар шилдгүүдээ тодруулахаар болжээ.


Энэхүү тэмцээн 11 удаа буюу 2009 оноос хойш тасралтгүй болж байгаа аж. Тэмцээнийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны дүрмийн дагуу зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ