“Ардын Хатанбаатар” хүндэтгэлийн цогцолборын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-26 22:42:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Ардын хатанбаатар С.Магсаржавын дурсгалд зориулан бүтээсэн “Ардын Хатанбаатар” хүндэтгэлийн цогцолборын нээлт боллоо.

Гуртын хөтөл гэдэг газар босгосон хүндэтгэлийн цогцолборын нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр, Соёлын сайд С.Чулуун, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, дэслэгч генерал Л.Моломжамц болон Булган аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус цогцолборыг Улаанбаатар хот дахь Хутаг-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр санаачлан байгуулсан байна. Тэрээр нээлт дээр хэлсэн үгэндээ:

-Энэ хүндэтгэлийн цогцолбор аялал жуулчлалын нэгэн төв болно. Ардын Хатанбаатар С.Магсаржавын музей, худалдааны цогцолбор зэргийг байгуулан өргөжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүндэтгэлийн цогцолборын нээлтэд зориулан мэндчилгээ ирүүлсэн байна.



Холбоотой мэдээ