Беларусьт болсон жагсаалын үеэр 100 хүнийг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-27 11:37:23

МИНСК. /TASS/. Бямба гарагт Беларусийн нийслэл Минск болон бусад зарим хотод болсон жагсаалын үеэр 100 хүнийг баривчилсан гэж хүний эрхийн "Весна" төв мэдээлэв.


Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж буйгаар, сөрөг хүчнээс зохион байгуулсан жагсаалд оролцсон 93 хүнийг Минск хотод баривчилсан байна. Баривчилсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд аж. Мөн Брест Брюс, Гомель, Заславль, Фаниполь (Минск муж) хотуудад долоон хүнийг баривчилжээ.


ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, Минскт болсон бямба гаргийн жагсаалд 400 орчим хүн оролцсон байна.


Бямба гарагт Минск хотын Ялалтын талбайд жагсахыг амралтын өдрүүдийн өмнө "Telegram" сүлжээний Беларусь дахь сувгуудаар  эмэгтэйчүүдэд уриалсан байна. Эсэргүүцлийн ажиллагаа эхлэхийн өмнөхөн жагсаал болох газрыг Комаровын зах руу шилжүүлжээ. Беларусийн сөрөг хүчнийхэн энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагаагаа тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Тихановскаягийн "тангараг өргөх ёслолын бэлтгэл" гэж нэрлээд жагсаалд оролцогчдыг баярын хувцастай ирэхийг уриалжээ.


Холбоотой мэдээ