Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, чиг хандлагын тухай хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-28 13:11:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-нд болов.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжих үйл явцыг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлын тухай  хэлэлцлээ. Мөн Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг албадан хөдөлмөрлүүлж байсан болон нийтэд тустай ажил хийлгэх ялын уламжлал, түүнчлэн энэ төрлийн ялыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс, эрх зүйн зохицуулалтын онцлог, бодлого чиглэлийн тухай холбогдох хүмүүс илтгэл танилцуулж, хуралд оролцсон хүмүүстэй санал бодлоо солилцлоо.


Ингэснээр нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тус ялыг эдлүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүний эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн түүнчлэн хорихоос өөр төрлийн ялын олон улсын жишиг судалгаа болон чиг хандлагыг эрдэмтэн, судлаачид түүнчлэн газар дээр нь ажиллаж буй хүмүүсийн дунд хэлэлцүүлж, эдгээр хүмүүсийн судалгааны ажлын үр дүнг практикт нэврүүлэх замаар дээрх ялыг хэрэгжүүлэх ажлыг боловсронгуй болгох ач холбогдолтой юм байна.

Хурлын үеэр тавигдсан илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж, хурлаас гарсан зөвлөмжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлэхээр тогтжээ.

Хуралд  ХЗДХЯ, Хүний эрхийн үндэсний комисс, Дотоод хэргийн их сургууль, Өмгөөлөгчдийн холбоо, НЗДТГ, Ажил олгогч эздийн холбоо бусад судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөлөгч оролцов.

 

Холбоотой мэдээ