Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-30 12:25:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо.

Энэ үеэр Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шинэ нам гэсэн дөрвөн нам эвсэл болон Бие даан нэр дэвшигч нийт 105 хүн үнэмлэхээ албан ёсоор гардан авсан юм. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэх боломж бүрдээд байна. 

Орон нутгийн сонгуульд аймаг, сумын хэмжээнд нийт 900 хүн нэр дэвшиж байгаа. Тэгвэл нэр дэвшигчид холбогдох хууль, журмын дагуу шударга өрсөлдөж, орон нутгийн хөгжилд иргэдийн төлөөлөл ямар үүрэг, оролцоотой байх жишгийг тогтоон  хариуцлагатай ажиллахыг албаныхан уриалав.

Ийнхүү аймгийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчид ирэх аравдугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд сурталчилгаа хийж, мөрийн хөтөлбөрөө иргэдэд үе шаттай танилцуулах юм.  

Сонгуулийн тухай хуулийн дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр орон даяар гардуулан өгч байгаа аж.  

Холбоотой мэдээ