Дөрвөн иргэн шуурганд уруудаж олдоогүй, нэг иргэн осгож нас баржээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-01 16:58:59

Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн хэмжээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж байна гэж ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Тодруулбал  тус аймгийн ихэнх нутгаар есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хур тунадас орж, цасан шуурга шуурч дөрвөн иргэн шуурганд уруудаж олдоогүй, нэг иргэн осгож нас барсан бөгөөд тариалан бүхий сумдын тариа, ногоо цасанд дарагдаж налсан, хөлдсөн байдалтай байна. Мөн Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, зарим далан хаагдсан зэрэг хүндрэл үүсээд байгаа аж.

Ийнхүү үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хөдөө орон нутагт авах шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэн сумдын Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэлүүд өгчээ. Мөн  цаг агаарын тогтворгүй байдал 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. 

Холбоотой мэдээ